Хөдөө аж ахуйн мэргэжилтэн нь төслийн зорилтот сумдын малчдад хөдөө аж ахуйн сайн туршлагыг нэвтрүүлэхийн тулд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиг үүрэг хүлээж ажилладаг.
Малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад хоршооны гишүүд, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд дараах чиглэлийн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:
Малын эрүүл мэндийн үйлчилгээний эрх зүйн орчин
Мал эмнэлгийн ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх (мал эмнэлгийн техникч)
Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээ
Мал, амьтны шимэгчтэх өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга хэмжээ
Мал, амьтны халдваргүй өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга хэмжээ, арга туршлага
Малын эмийн зөв зохистой хэрэглээ, малын эмийн үлдэгдлээс сэргийлэх
Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулахад тавигдах эрүүл ахуй, эрүүл мэнд аюулгүй байдлын шаардлага
Мал үржүүлэг, технологийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хоршооны гишүүд, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд дараах чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:
Малын генетик нөөц, үржлийн ажил, үйлчилгээний эрх зүйн орчин
Малын үржлийн ажлын тухай ойлголт
Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээг эрхлэх арга хэлбэрүүд
Өндөр ашиг шимт хээлтүүлэгч ашиглан малын чанарыг сайжруулах арга зам
МАА-н үйлдвэрлэлийн шилдэг арга туршлага
Малд үзлэг ангилалт хийх, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх (хонь, тэмээний ноос)
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бизнес төлөвлөлт
Малын бэлчээр, тэжээлийн хангамжийг сайжруулахад хоршооны гишүүд, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд дараах чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:
Бэлчээрийн менежмент, бэлчээрийг зөв зохистой ашиглах арга туршлага
Малын тэжээл хангамжийг нэмэгдүүлэх нөөц боломж
Малын тэжээл тариалах боломж, ач холбогдол
Мал тэжээх арга туршлага
Говь, тал хээрийн нөхцөлд царгасыг овъёосонд нөмөрлүүлэн тариалах арга
Бэлчээр өтгөрүүлэх, доройтсон бэлчээрийг сэргээх арга зам (Говь, тал хээрийн нөхцөлд доройтсон бэлчээрийг бууц болон эрдэс бордоогоор бордон нэг ба олон наст тэжээлийн ургамлыг усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тариалж харьцуулан судлах)
Хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам (Хургыг битүү аргаар хожуу хөнгөлөх, хургыг эхээс нь эрт салган пробиотек нэмэгдэл тэжээлээр тэжээх аргууд)
Тэмээний ноос бэлтгэл анхан шатны тордолт зөвлөмж. УБ 2019
Хонины ноосны бэлтгэл, анхан шатны тордолт хийх зөвлөмж. УБ 2018
Мал, амьтны эрүүл мэндийн тухай, малын генетик нөөцийн тухай хууль тогтоомжийн эмхэтгэл. УБ 2018
Монгол малын зарим өвчин, сэргийлэх арга зам. УБ 2017
Малын үржлийн ажлын гарын авлага. УБ 2017
Малчин өрхийн бизнес төлөвлөлт. УБ 2017
Малын индексжүүлсэн даатгалын гарын авлага. УБ 2017
Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт арга хэмжээний үлгэрчилсэн график. УБ 2017
Малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үлгэрчилсэн график. УБ 2017
Малын халдварт өвчний тандах шинжилгээний үлгэрчилсэн график. УБ 2017
Малын халдваргүй өвчин, хордлого, эндемик өвчнөөс сэргийлэх, тандан судлах, тэмцэх ажлын үлгэрчилсэн график. УБ 2017
Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээ үлгэрчилсэн график. УБ 2017
Малын чанар сайжруулах арга зам, мал маллагааны зарим туршлагууд. УБ 2016
Хоршооны гишүүдийг чадавхжуулах чиглэлээр төслийн зүгээс зохион байгуулах сургалт, зөвлөх үйлчилгээнд оролцогчдыг хүйсийн тэгш оролцоотой хамруулах талаар бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, зорилтот хоршоодын гишүүдийн нас, хүйсээр ангилсан мэдээллийн санг бүрдүүлэх, хоршооны эмэгтэй эрэгтэй гишүүдэд жендэрийн талаар үндсэн ойлголт өгөх сургалт зохион байгуулах замаар хоршоодын удирдлагуудад жендэрийн бодлогын баримт бичиг боловсруулахад нь чиглэл өгч, хамтран ажиллаж байна.
Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн улс төр, нийгэм, соёл, болон гэр бүлийн харилцаанд гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн тухай тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх чиглэлээр жендэрийн үндсэн ойлголт, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг “ИНВЕСТ Ко-оп Монгол” төслийн зорилтот сумдын эмэгтэй эрэгтэй малчид, залуучууд, хоршооны гишүүд болон төрийн албан хаагчдад зохион байгуулж байна. Үүнд:
Жендэр ба хүйс, түүний ялгаа
Жендэрийн хэвшмэл ойлголт
Жендэрийн тэгш байдал ба Жендэрийн тэгш эрх
Нийгэм, гэр бүлийн харилцаанд хүйсээс шалтгаалан нийгмээс оноосон байр суурь, шашин шүтлэг, үзэл бодлын талаархи нөхцөл байдал, хүлээлт, шахалтанд үндэслэн үйлдэгдэж, бусдад зовиур, шаналал учруулдаг санаатай үйлдлийг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор:
Жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр, түүний эрсдлийг тодорхойлох
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга замууд
Хүний эрх болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулж ажиллаж байна
Хоршоо болон малчдын бүлэг нь жендэрийн талаар мэдлэгтэй болсоноор өөрсдийн хоршооны эмэгтэй, эрэгтэй гишүүдийн жендэрийн тэгш эрх, тэгш боломжийг хангаж ажиллах зорилгоор хоршооны жендерийн бодолгын баримт боловсруулах.
Хоршооны жендэрийн бодлогын удирдамж. УБ 2019
Жендэрийн эрх тэгш байдалд суралцая. УБ 2018
Хүүхдүүдэд жендэрийн боловсрол олгох зөвлөмж. УБ 2018
Зорилтот хоршоодын чадавхыг бэхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх стратеги боловсруулах, бүх түвшинд сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах ба хоршоодыг бэхжүүлэх.
Хоршооны хөгжлийн үнэлгээ зохион байгуулах, хоршоодыг чадавхижуулах төлөвлөгөө боловсруулах
Хоршооны удирдлагуудад төлөвлөлт, зохион байгуулах, удирдах, манлайлах, гүйцэтгэлийн хяналтын мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх
Хоршооны бодлогын баримт бичгүүдийг сайжруулах, шинээр боловсруулах
Хоршооны стратегийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургах
Хоршооны санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналтыг сайжруулах
Гишүүдийн оролцоог идэвхижүүлэх
Хоршооны албан хэрэг хөтлөлтийг сайжруулах
Хоршоодын шилдэг туршлагуудыг танилцуулах
Дундын байгууллага үүсгэн байгуулах дүрэм, журмуудын төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
Дундын хоршооны удирдлагуудыг чадавхижуулах
Малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээх технологи дамжуулах
Монгол тафтинг брендийг хөгжүүлэх
Хоршоод малын гаралтай бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийж зах зээлд бөөнөөр борлуулах
Хоршоо гишүүдийнхээ хэрэгцээт хүнс, өргөн хэрэглээ, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцуудыг зах зээлээс бөөнөөр худалдан авч нийлүүлэх
Бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх маркетингийн төлөвлөгөө боловсруулах
Бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээл, хэрэглэгчдэд танилцуулах
Хүнс, барааны дэлгүүр, зоогийн газрын үйлчилгээний маркетинг
Хоршоо, гишүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах
Бизнесийн гэрээ, хэлцэл байгуулах арга зүйн сургалт
Бизнесийн хамтын ажиллагаа, түншлэлийн форум, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах
Хоршоодыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, хамтын ажиллагааг бий болгох
Хоршоодын хооронд засаглал, бизнесийн сайн туршлагуудыг харилцан солилцуулах
Хөдөө аж ахуйн хоршоод, хадгаламж зээлийн хоршоодын хамтын ажиллагааг бий болгох
Хонь, тэмээний ноосны нэмэгдсэн өртгийн сүлжээний судалгаа
Хоршоод болон гишүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгаа
Дундын хоршооны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгаа
Хоршооны тухай 100 асуулт, хариулт УБ 2019
Хоршооны тухай үндсэн ойлголт УБ 2018
Хоршооны тэргүүлэгчдийн ажиллах журмын төсөл УБ 2018
Хоршооны дотоод журмын төсөл УБ 2018
Хоршооны гишүүний дэвтэр УБ 2017
Бид хадгаламж зээлийн хоршоод болон бусад банк санхүүгийн байгуллагууд болон хувь хүмүүст санхүүгийн сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Санхүүгийн боловсрол, түүний зорилго, ач холбогдол
Санхүүгийн хэрэгцээ, шаардлага, насны онцлогоос хамаарсан санхүүгийн хэрэгцээ
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, хувийн санхүүгээ удирдах дүрмүүд
Өрхийн санхүүгийн зорилгоо тодорхойлох
Хадгаламж хуримтлалыг бий болгох арга замууд, ач холбогдол
Өрхийн төсөв боловсруулах, орлого, зарлага төлөвлөх
Өрхийн орлого, зарлагын тооцооны дэвтэр УБ 2018