Хоршоо гэж юу вэ?

Хоршоо гэж юу вэ?

Хоршооны тухай хуулийн 3.1-р хэсэгт: Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 36.4-р зүйлд: Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хоршоо гэдэг нь нийгэм, эдийн засаг, соёлын нийтлэг хэрэгцээ, хүсэл эрмэлзлээ хангахын тулд гишүүд нь өмчилдөг, хянадаг, удирддаг гишүүн төвтэй байгууллага юм. (ОУ-ын хоршооллын холбоо)

Хоршооны бизнес загварКомпанийн бизнес загвар
Гишүүдийн хяналтанд байдаг, гишүүн бүр саналын нэг эрхтэйЭзэмшилХувь хүн, хөрөнгө оруулагчид, эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээнээс хамаараад шийдвэр гаргалтанд оролцоно.
АрдчилсанУдирдлагаШаталсан
Гишүүд хяналт тавьдагХяналтХувьцаа эзэмшигчид хяналт тавьдаг
Гишүүдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангадаг, ноогдол ашгийг хөрөнгө оруулалтад эсвэл гишүүдэд хуваарилахҮр өгөөжХувьцаа эзэмшигчдийн эд баялгийг нэмэгдүүлдэг
5 жилийн дараа үлдэх магадлал 60%Тэсч үлдэх магадлал5 жилийн дараа үлдэх магадлал 35%

Олон улсын хоршооллын холбоо нь хоршооны зарчмуудыг дараах байдлаар тодорхойлдог:

  • Сайн дурын нээлттэй гишүүнчлэл
  • Гишүүдийн ардчилсан удирдлага, хяналт
  • Гишүүдийн эдийн засгийн оролцоо
  • Хоршооны бие даасан байдал
  • Боловсрол, сургалт, мэдээлэл
  • Хоршоод хоорондын хамтын ажиллагаа
  • Нийтийн эрх ашиг

Хоршоодын төрлүүд:

Ажилчдын хоршоод

Ажилчдын уран сэтгэмж, итгэл үнэмшилийг бусад олон бизнест ашиглах боломж хомс байдаг ч ажилчдын хоршоонд илүү өргөн хүрээнд ашиглаж болдог. Энэ төрлийн хоршооны хувьд ажилчид нь тухайн байгууллагын гишүүд, өмчлөгчид байдаг.

Хоршоог яагаад, хэрхэн эхлүүлэх вэ?

Хоршоо бизнесийн байгууллага тул үүсгэн байгуулах нь бусад бизнесийг эхлүүлэхтэй адил - танд зах зээл, бүтээгдэхүүн/үйлчилгээ, ажиллах хүч, санхүүжилт, байр (ихэвчлэн) хэрэгтэй.

Монголын хоршооны эрх зүй, зохицуулалт

Сүүлийн жилүүдэд олон өөр төрийн байгууллагууд хоршооны асуудлыг зохицуулж ирсэн. 1989 онд хоршооны тухай анхны хууль батлагдсан; гэвч 1990 оны улс төрийн өөрчлөлтийн улмаас энэ хууль ердөө нэг жил үргэлжилсэн. 1990 оноос компани, хоршоо, нөхөрлөлийг хамруулсан аж ахуйн нэгжийн тухай илүү ерөнхий хуулиар хоршоо зохицуулагдаж байв. 1995 онд Монгол Улсын Хоршооны тухай хууль батлагдаж, бүх хоршоод бие даасан хуулиар зохицуулагдаж эхлэв; 1998 онд тус хуулийг шинэчлэн найруулж, гишүүдийн тооны доод хязгаар 3 байсныг 9 болгон нэмэгдүүлж, дундын хоршооны тухай заалт нэмж оруулсан; 2002 онд зээлийн болон хадгаламжийн үйл ажиллагааны талаар бүлэг нэмж оруулав; 2006 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн; 2011 онд хадгаламж зээлийн үйл ажиллагааны хэсгийг хасч шинэ, бие даасан хууль болох Хадгаламжийн зээлийн хоршооны тухай хуульд шилжүүлэв. Энэ бүх хугацаанд хоршоог зохицуулдаг төрийн байгууллага мөн өөрчлөгдөж байв. Тухайлбал Хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын харьяанд байв. Одоо хоршоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохицуулж байгаа ба хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны бодлого зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байна.